Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй 150 иргэнд нийгмийн даатгалын үйлчилгээ хүргэв

Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д оршин сууж буй иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор явуулын үйлчилгээг тус улсад суудаг манай улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулдаг байна.

Ковид-19 цар тахлын улмаас завсарлаад байсан уг үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 30-наас эхлүүлж, Пусан хотод суугаа Консулын газар, Төрийн банк, Хаан банк зэрэг газруудтай хамтран Өмнөд Чолла мужийн Гуанжү хот болон ойролцоох орон нутагт оршин сууж, хөдөлмөр эрхэлдэг иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг хүргэсэн байна.

Энэхүү хамтарсан арга хэмжээнд төвийн Нийгмийн даатгалын тасгийн дарга Л.Доржсүрэн, мэргэжилтэн М.Гантулга, О.Даваажав, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тасгийн мэргэжилтэн А.Лхагвамаа нар оролцож 50 орчим иргэнд үйлчлэн зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Иргэд хойшлогдсон цалин хөлсний маргаан, ажлын байр солих тухай мэдэгдлийн талаар, Монгол Улсын нийгмийн даатгалын хууль тогтоомж, тэтгэвэр, тэтгэмжийн талаарх мэдээлэл, зөвлөгөө, БНСУ-ын эрүүл мэндийн даатгал, нутаг буцах замын зардлын даатгал, оршин суух хугацаа дуусгавар болсны даатгалуудын талаарх зөвлөгөө мэдээллүүд авснаас гадна нийгмийн даатгалын сайн дурын даатгалд шинээр хамрагдаж, нийгмийн даатгалын аппликейшний бүртгэл хийлгэн, баталгаажуулж авчээ. Нэг өдрийн турш зохион байгуулсан тус арга хэмжээнд нийт 150 гаруй монгол иргэд иржээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.