Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Мөнгөнтуул тэргүүн байрт шалгарчээ

Латви улсын Рига хотод өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 8-нд шатрын “Grand swiss” өндөр зэрэглэлийн тэмцээн болсон. Уг тэмцээний хүрээнд дэлхийн найм дахь аварга Михайл Талийн нэрэмжит олон улсын холимог, нээлттэй, түргэн тоглолтын тэмцээнийг энэ сарын 9-нд зохион байгууллаа. Уг тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Гэгээн арвай” клубийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул өрсөлдлөө. Тэрбээр 18 өрөг тоглож, есөн оноогоор эмэгтэйчүүдийн ангилалдаа тэргүүн байрт шалгаран 3000 ам.долларын шагнал хүртжээ. Тэрбээр өмнө нь “Grand swiss” олон улсын тэмцээнд оролцохдоо 11 өрөг тоглож 6.5 оноогоор 13 дугаар байр эзлэн, гадаад чансааны оноогоо 10.4-өөр ахиулсан байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.