Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өвлийн олимпод оролцох тамирчдад тэтгэлэг гардууллаа

ОУОХ-ноос хэрэгжүүлдэг Olym¬pic solidarity хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны олимпын наадамд оролцох тамирчдад тэтгэлэг олгодог. Токиогийн олимпын тэтгэлэгт хөтөлбөрт 17 тамирчин хамрагдсанаас 12 нь олимпын эрх авч өрсөлдсөн. Тэгвэл “Бээжин-2022” өвлийн олимпын тэтгэлэгт хөтөлбөрт дөрвөн тамирчин 2019 оноос хойш хамрагдаж буй. Тус хөтөлбөрт хамрагдсан тамирчид спорт холбоо, МҮОХ, ОУОХ-той хамтарсан гэрээ байгуулснаар тэтгэлэг хүртэх юм. Тэд нэг сарын 750 ам.доллар буюу дөрвөн сар тутам 3000 ам.долларын тэтгэлэг авах аж. Бээжингийн өвлийн олимпын тэтгэлэгт энэ удаа цанын спортын тамирчин, ОУХМ Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, А.Энхтуул, тэшүүрээс ОУХМ А.Зул нар хамрагджээ. Тамирчдын тэтгэлгийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өчигдөр гардууллаа.

Бэлтгэсэн Г.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.