Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Энхийг сахиулагч амиа хорлоход хүргэсэн дарга нарт ял оноолоо

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдэд ял шийтгэлээ. Тэд Өмнөд Судан улсад явуулж буй UNMISS ажиллагаанд оролцож байхдаа багийнхаа нэг энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт холбогдсон юм.

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 800 хүнтэй энхийг сахиулах батальоны IX ээлжийн багийн захирагч, зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Штабын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зун тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Б.Баттүвшин, тус багийн III мотобуудлагын ротын захирагч Э.Ганбат, ротын сургагч ахлагч Б.Сэргэлэн нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.4-1-т заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн талаар бид өнгөрсөн сард мэдээлсэн.

Дотоодын цэргээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Д.Г-ыг цэргийн багийн захирагч тэргүүтэй дээрх гурван алба хаагч “Цэргийн баазад бол сон явдлыг ар гэртээ хэлсэн. Ар гэрийнхэн нь ЗХЖШ-т гомдол гаргасан байна. Хараалын үг хэлэхгүй байснаас болж цэргийн алба хаагч нар эмзэглэдэг болжээ” гэх мэтээр дарамталж, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, Д.Г-ыг гутаан доромжилсон. Мөн цэргийн багийн захирагчийн дэргэдэх зөвлөлийг хуралдуулалгүйгээр салаа, тасгийн захирагч нарын тушаалыг бууруулж, үндэслэлгүйгээр шийтгэн сэтгэл санааны хямралд оруулсан. Энэ мэт байдлаас болж Өмнөд Суданы хойд Лийч мужийн Бентью хотод байрлах Монгол Улсын зэвсэгт хүчний “Хубилай” баазад 2020 оны зургадугаар сарын 21-ний 05.00 цаг өнгөрч байхад дотоодын цэргийн алба хаагч Д.Г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж тэднийг буруутгасан билээ.

Түүнчлэн Э.Ганбатыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд ротынхоо хоёрдугаар салааны дарга Д.Олонхүү, ротын ахлагч, сургагч ахлагч Б.Сэргэлэн нарын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор ирсэн дэд ахлагч Д.Т-ийг дэд ахлагч Н.Л-тэй маргаж, зодолдсон гэх шалтгаанаар таван шийдвэр гүйцэтгэгчийг зодож, халуун наранд хантааз, дуулгатай нь зогсоосноос нэг нь ухаан алдсан. Ийнхүү цэргүүдтэйгээ дүрмийн бус байдлаар харилцаж, дэглэсэн. Дээрх ротын сургагч ахлагч Б.Сэргэлэнг Д.Г-ыг амиа хорлоход хүргэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн энхийг сахиулагчдыг дэглэснээс гадна 2020 оны зургадугаар сарын 16-ны салааныхаа буудагч, дэд ахлагч Б.Б-ийг хуваарьт хичээлд хамрагдаагүй гэх шалтгаанаар зодсон үйлдэлд буруутгасан юм. Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ хэргийг хэлэлцэн, шүүгдэгч Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ял оноогоод Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон байна. Мөн Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг Эрүүгийн хуулийн 10.4-1 дэх хэсгийн “бусдыг амиа хорлоход хүргэсэн” гэм буруутайд тооцож, Б.Баттүвшинд гурав, Э.Ганбат, Б.Сэргэлэн хоёрт жил зургаан сар хорих ял оноожээ. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хоёр жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Б.Баттүвшинг нэг жил, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарыг зургаан сар хорихоор болжээ. Шүүх ийнхүү энэ хэргийг хэлэлцэн шийдвэрлэснээрээ цэргийн багийг бүрдүүлэгч зэвсэгт хүчний офицерууд нь төрийн цэргийн бусад байгууллага буюу дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагынхныг гадуурхдаг, дээрэнгүй харилцдаг, дэглэдэг гэдгийг батлав.

Бэлтгээсэн Г.Равжаа

3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
Зөв, гоёЗөв, гоё
2
Савж уналааСавж уналаа
2
БурууБуруу
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 thoughts on “Энхийг сахиулагч амиа хорлоход хүргэсэн дарга нарт ял оноолоо

  • Зочин says:

    Үхсэн баасны новшнууд.Наад 3-н лалруудыг хүний амь хөнөөхөд хүргэсэн гэж дор хаяж 15 жил шоронд суулгах байсан юм. Одоо ер нь хүмүүс өөрсдөө хувийн арга хэмжээ авахгүй бол энэ шүүх гэж хэрэг алга. 3-н новшийг буудаж алвал таарна

  • Zochin says:

    vvreg gvitsetgej chadahgvi tsagdaagiin alba haagchiig dahij ajillagaand ywuulj yadgiin olon ulsiin tawtsand ulsiin ner hvndiig unagaagaad.

  • Anonymous says:

    Archaagvi sda nar uursduu vhen hatan guij ybaj achaalal daahgvi durtaidaa amia horlchood hohino muusain pizda nar.ter vhdeg sda giin ehner hadmuud bvgd shvvgch porokwor gelvv gai bolj vhej baihdaa taarsan sda

  • Зочин says:

    Цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл хэр байгаа гэдэг нь энэ амиа хорлолтоос харагдаж байна даа. Аль эсвэл амиа хорлох өөр шалтгаан байсан байх. Шийтгэж албан тушаал бууруулсан нь амиа хорлох үндсэн шалтгаан болж байвал бүх дарга нар буруу шийдвэр гаргадаг юм байна дөө тэгвэл.
    Үнэхээр харамсалтай хүний амь, үнэхээр харамсалтай цэргийн даргын цаашдын амьдрал!!!

  • Зочин says:

    Үнэхээр их гайхаж байна. БНӨСУ-д болсон хэргийг төв аймгийн шүүх хажууд нь байсан юм шиг мэдэж шүүхийн шийдвэр гар чээ!!!.
    Та нар бодоод үзээрэй 44 настай, нас тогтсон хүн тэнэг л биш бол өөрийгөө буудах уу??? Дарамт, шахалт гэдэг чинь шал худал. Тэр хол газарт байгаа хүн өөрийгөө нэг л шалтгаанаас болж буудна: тэр бол ар гэрийн асуудлаас болж…!!! Тэр өөрийгөө буудсан цэргийн эхнэрийг шалгасан юм уу ингэхэд? Эхнэр нь Төв аймгийн прокурор гэсэн үү? тэгвэл Төв аймгийн шүүхийн шийдвэр юу гэж гарах нь тодорхой байх…!!!

  • Anonymous says:

    Амиа хорлогчийн эхнэр шүүгч.Нөхрөө ажиллагаанд явсан хойгуур өөр хүнтэй завхайрч нөхөр нь тэнд амиа хорлосон. Мөрдөж мөшгөсөөр байгаад 2 хүнийг зодуулсан гэдэг мэдүүлэг өгүүлээд дарга нарт нь ял үүрүүлж чадаж байна шүү.2 амьсгаа үүргээ гүйцэтгэж чадахгүй хоорондоо зодолдож, сургалтаа тасалж хэлээд ойлгохгүй малуудыг хоёр цохисоны төлөө ялтан болов.Завхай эхнэр Төв аймгийн шүүгч.ӨСуданд болсон хэргийг Төв аймагт шүүж ял оноов.Ийм л шудрага Шүүх байна даа. Хэвлэлээр нэр устай нь гаргаад л бас л хүчтэй байгаа биз.

  • Anonymous says:

    Доор сэтгэгдэл бичсэн псданууд бүгд тэр алуурчны талыг өмөөрсөн бна. Та нар ардын хүүхдийг дураараа алж болно гэж бодсон уу .!. Май шүү.
    Хохирсон талын ар гэр прокурор шүүгч байх нь ямар хамаатай юм. Харин ч энэ хэргийн эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. Тэр новшийн 3-н алуурчинг гарч ирэхээр шууд алах хэрэгтэй

  • Anonymous says:

    Iim haramsaltai ym boloh gj hoid urdahaa medehgui amia horloj setgeliin tenheegui tsagdaagiin alban haagchidiig enhiig sahiulah ajillagaand ywuulahiig bolih heregtei neg nasaa eh ornii tuluu zoriulsan opitser ahlagch nar yl edleh gj

  • Anonymous says:

    НҮБын энхийг сахиулах үйл ажиллагаанд тэнцээгүй нөхрөө ар өврын хаалга хэрэглэн явуулчихаад араар нь өөр хүнтэй заваарч нөхөр нь мэдээд өөрийгөө буудчихсан л юм байна лээ ш дээ. Захирах захирагдах ёсыг мэдэхгүй цагдаа, шоронгийн хуягуудыг ажиллагаанд дахин бүү явуул. Нэгэн насаа эх орныхоо төлөө зориулсан цэрэг эрс ял эдлэх ёсгүй. Шүүхийнхэн яаж хүнийг хэрэгтэн болгож чаддагыг харлаа.

  • 1111 says:

    Xorix baiguullagiin daramt shaxalt ix bdg
    Alban xaagchid bainga daramt shaxaltand bdg. Manai eok iin chixend xvreed alban xaagchdiin erx ashgiig xamgaaldg gazartai bolmoor bnaa.

  • Зочин says:

    Ёстой амь биш, заяа биш шийтгүүллээ, загнууллаа гээд амиа хорлох үндсэн шалтгаан болохгүй байх өө.
    Яахав шийтгүүлээд сэтгэл санаа нь яаж л олигтой байхав. Харин дайран дээр нь давс гэдэг шиг өөр шалтгаантай байхад нь шийтгэл нь нэмрээс болсон байх гэж бодож байна.
    Эндээс цэргийн сэтгэл зүйн бэлтгэлийг улам чанаржуулах, алба хаагчидтай ажиллах шат шатны дарга нарын ажлын арга барил, ур чадвар өндрөөр тавигдах шаардлага урган гарч байна даа.
    Монгол Улсын шүүхийн гаргасан шийдвэрт ард иргэдийн дийлэнх нь сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байгаа нь бас л нэгийг бодогдуулж байна шүү эрхэм шүүгч нар аа!!!