Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-ын Засгийн газрын тэтэглэгээр суралцах хүсэлт хүлээн авах хугацааг сунгав

ОХУ-ын Засгийн газрын тэтэглэгээр суралцах хүсэлт хүлээн авах хугацааг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан байна.

2022-2023 оны хичээлийн жилд Монгол Улсын 600 иргэнийг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг ОХУ-д суралцах хүсэлтэй иргэдээс ирүүлсэн мэдүүлэг, бичиг баримтыг судлан үнэлэх замаар буюу “Портфолио шалгаруулалт” хэлбэрээр зохион байгуулах юм.

ОХУ-д суралцах хүсэлтэй иргэд Оросын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт буюу мэдүүлгээ education-in-russia.com цахим мэдээллийн системд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө оруулсан байх шаардлагатай бөгөөд дээр дурдсан системд өөрийн бичиг баримтаа амжилттай оруулсан горилогчийн бичиг баримтыг ОХУ-ын тэргүүлэх сургуулиудын төлөөллөөс бүрдсэн Экспертын комисс хянаж, сонгон шалгаруулалтыг хийнэ .

“Портфолио шалгаруулалт”

Иргэд бүрдүүлэх материалын талаар Сонгон шалгаруулалтын комисст хандан зөвлөгөө авах боломжтой. Зөвлөгөөг ажлын өдрүүдэд 09.00-18:00 цагийн хооронд 45-46-00, 99092277 утсаар лавлах боломжтой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.