Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 22 зүйл: 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг танилцуулна

Өнөөдөр гадаа 1 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дугаар сарын 10-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 314 дахь өдөр бөгөөд он дуусахад 51 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 1 хэмийн дулаан бол шөнөдөө 16 хэм хүйтэн байх нь ээ. 
  3.  Билгийн тооллын 6, элдэв тэнгэртэй, хар нохой өдөр. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, андаа тангараг, гэрээ хэлцэлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө, зүс сайжирна.
  4. “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 40.40, зарах ханш 41.00, юанийн авах ханш 445.50, зарах ханш 446.50, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 10 цагт – Нийслэлийн Тамгын газрын А танхимд Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг НИТХ дахь АН-ын бүлэгт танилцуулна.
  2. 11:40 цагт – Ардчилсан намын ОНЦ ИХ ХУРАЛ-аар шийдвэрлэсэн Ардчилсан намын даргыг батламжилсан тогтоолыг бусад материалын хамт УЛСЫН ДЭЭД ШҮҮХ-д хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1977 оны энэ өдөр Өмнө Солонгосын жүжигчин Вонь Бинь мэндэлжээ.
  2. 1982 оны энэ өдөр Орос-Украйны генерал, улс төрч, ЗХУ-ын агуу удирдагч, тэргүүн, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга  Леонид Брежнев таалал төгсчээ.
  3. 1989 оны энэ өдөр Герман Берлины ханыг нурааж эхэлжээ.
  4. 2009 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгосын усан цэргүүд “Daecheong” арал дээр зэвсэгт мөргөлдөөн үүсгэжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.