Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шар дарцаг” аян хэрэгжиж эхэллээ

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн 30 хоногийн турш үргэлжлэх “Шар дарцаг” аяны талаар НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай олон нийтэд танилцууллаа.

Энэхүү аян нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох, замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, тэр дундаа хүүхэд зам тээврийн ослоос урьдчилсан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зорилготой дүрэм аж.

Нийслэлийн хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 0-7 насны 60, 8-14 насны 73, 15-17 насны 60 хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртсөн. Тэдний 115 нь явган зорчиж байхдаа, 58 хүүхэд автомашинд зорчихдоо 20 хүүхэд унадаг дугуйгаар явж байхдаа зам тээврийн осолд өртжээ.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай хэлэхдээ, “Япон, Сингапур, Герман улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зохицуулалтгүй буюу гэрлэн дохиогүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарч, хэвшжээ. Энэхүү олон улсын туршлага дээр үндэслэн уг аяныг хэрэгжүүлэхээр, замын хөдөлгөөнд оролцох 10 алтан дүрэм болон шар дарцаг хэрэглэх таван алхамт үйлдлийг зургаар болон бичгээр тайлбарлаж, боловсруулаад байна” гэлээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар зам тээврийн улмаас хүүхэд осолдсон хэрэг улсын 371 гарчээ. Энэ хэргийн улмаас 40 хүүхэд эндсэн байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Энэ аянд Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн боловсролын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд, мөн Тээврийн цагдаагийн алба  хамтран оролцож байгаа ажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.