Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Батлан хамгаалах салбарынхны сахилга хариуцлагыг бэхжүүлэх үүрэг өглөө

Батлан хамгаалах яамны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн өргөтгөсөн хурал боллоо. Энэхүү хуралд яамны харьяа төсөвт болон төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, ЗХЖШ, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд, ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газар, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын удирдлага, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүн цахимаар оролцсон юм. Хурлын үеэр ЗХЖШ болон ҮБХИС-ийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааны тайланг танилцуулж, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллага, Зэвсэгт хүчний зарим анги, байгууллагуудад ажилласан дүнгийн талаар мэдээлэл хийв. Үүний дараа Батлан хамгаалахын дэд сайд, Батлан хамгаалах яамны “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөл”-ийн дарга Б.Баярмагнай хуралдаанд оролцогчдод тус тусын байгууллагадаа аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх талаар дорвитой ажлыг зохион байгуулах талаар зарим үүрэг, чиглэл өглөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.