Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тусгай зориулалтын техник турших эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулав

Тусгай зориулалтын техникийг турших үеийн тооцоо, зураг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн засвар, үйлдвэрлэлийн материаллаг баазыг түшиглэн угсарч, үйлдвэрлэсэн жижиг бүлгийн байлдааны ажиллагаанд ашиглагдах тусгай тоноглол бүхий автомашинуудын туршилт-техникийн дүгнэлтийн талаар хэлэлцсэн байна. ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал болон туршилт-техникийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн дарга, Материал техникийн газрын даргын орлогч, техникийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнх тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөл уг хуралдаанд оролцсон юм. Тусгай зориулалтын техникийг турших үеийн тооцоо, зураг боловсруулах хамтарсан хуралдаанаар уг ажлыг хэрхэн өрнүүлэх зохион байгуулах, нөхцөл байдлыг яаж үнэлэх талаар хэлэлцээд, ЗХЖШ, БХЭШХ, ҮБХИС болон ШУТИС-ийн техникийн шинжлэх ухааны эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллахаар боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.