Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сэрэмжлүүлэг: Золбин мууранд идүүлсэн нярай айлын ганц хүүхэд байжээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай нярай нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.  Тодруулбал, энэ сарын 8-нд тус суманд оршин суух бүртгэлтэй нялх хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдан, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. 

Хоёр сартай охиныг унтаж байх үед золбин муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Гэхдээ эцсийн дүгнэлтийг шүүх шинжилгээний байгууллага гаргана.

Эх сурвалжийн мэдээснээр тухайн муур гэрийн тэжээмэл бус золбин байжжэ. Мөн хамраа идүүлж, нас барсан нярай айлын ганц охин байжээ. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж, үйлдэхүй эс үйлдэхүйг тогтоохоор ажиллаж байна. ”Эс үйлдэхүй” гэдэг нь энгийнээр тайлбарлавал үүргээ гүйцэтгэхгүй, хийх ёстой үйлдэлээ хийхгүй байх ойлголт аж. Өөрөөр хэлбэл, ар гэрийнхэн нь нярайг ганцааранг нь үлдээсэн үү, үл хайхарсан уу гэдгийг тодруулахаар ажиллаж байна.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.