Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жүжигчин Ж.Алтаншагай гуравдугаар тундаа хамрагджээ

“Фантастик” продакшны жүжигчин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ж.Алтаншагай гуравдугаар тундаа хамрагджээ.

Тэрбээр цахим хуудастаа “Гуравдугаар тунгаа хийлгэчихлээ. Урлаг соёлын арга хэмжээг нээж, сайхан цаг үе удахгүй ирэх бололтой. Та бүхэн бас идэвхитэй хамрагдаарай. Өвдөж хамгаалах биш өрсөж хамгаалаарай.Эмч эмнэлгийн ажилтан эрхэм хүмүүс минь баярлалаа” гэжээ.

Монгол Улсын Засгийн газраас соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээх шийдвэрийг энэ сарын 1-нд гаргасан. Ингэхдээ, соёлын үйлчилгээ авах иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах, эсхүл вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлага тавьж буй билээ.

Учир нь цар тахлын улмаас дэлхий даяар боловсрол, гадаад харилцаа, тээвэр логистикийн салбарыг хүнд нөхцөлд орж буй. Тухайлбал, дэлхий даяар логистик тээвэр 8 дахин буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй цаашид нүүр тулах эрсдэл үүсээд байгаа билээ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагынханд вакцины гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж, аль болох хөл хорио тавихгүй, энгийн амьдрал руу шилжиж, дасан зохицох бодлогод үе шаттай шилжихийг Засгийн газраас уриалж байгаа юм. Цаашид гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг “Шар” түвшинд хүргэж бууруулахаар төлөвлөад байгаа юм.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.