Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Беларусь болон Францаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Бүгд Найрамдах Франц болон Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд өнөөдөр манай улсын Ерөнхийлөгчид бараалхаж, итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Эхлээд Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Горелик Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Беларусь Улсын харилцаа сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсрол зэрэг салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцлон, цаашид хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсэв.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик шинжлэх ухаан, технологийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж буйг онцлон тэмдэглэж, уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай харилцааг идэвхжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа илэрхийлэв.

Мөн Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэж, цаашид худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг сайжруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр Франц Улстай хамтран ажиллах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэн, Элчин сайд Себастиан Сүрүнд ажлын өндөр амжилт хүсэв.

Элчин сайд Себастиан Сүрүн уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улстай батлан хамгаалах, иргэний аюулгүй байдал, уул уурхай, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Мөн францын тал монголын баг тамирчдыг 2024 онд Парис хотноо зохион байгуулагдах Зуны олимпын наадамд оролцоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.