Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

10.64 га газрыг нийтийн эдэлбэр газар болгож, бичил цэцэрлэг байгуулна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар мөн Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар “Нийтийн эдэлбэр газрыг хамгаалах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарч, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудыг хамгаалах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт арчилгааг тухайн дүүргийн Засаг дарга нарт хариуцуулан ажиллаж буй. Тиймээс нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд дахин судалгаа хийсэн байна.

Улмаар 2021 оны есдүгээр сарын 30-ны тогтоолоор нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт өөрчлөлтөд 17 байршлын 10.64 га газрыг тодорхойлон , нийтийн эдэлбэр газарт авахаар тусгасан байна. Үүнд:

  • Баянгол дүүрэгт 1 байршилд 0.22 га 
  • Сонгинохайрхан дүүрэгт 3 байршилд 1.91 га 
  • Сүхбаатар дүүрэг 5 байршилд 1.70 га 
  • Хан-Уул дүүрэгт 4 байршилд 6.04 га 
  • Чингэлтэй дүүрэг 4 байршилд 0.77 га газрыг тус тус нийтийн  эдэлбэр газарт авахаар танилцууллаа.  

Эдгээр эдэлбэр газарт бичил цэцэрлэг байгуулж, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Хэлэлцүүлгийн үеэр Тэргүүлэгч Д.Гантулга “Нийтийн эдэлбэр газарт Баянзүрх дүүрэг, Нарны зам дагуух Замын  цагдаагийн байр баригдахаар төлөвлөгдөж байсан газрыг авч болох уу” гэдгийг тодрууллаа.  Тэгвэл энэхүү газар дээр цэцэрлэг барихаар газрын гэрчилгээг гаргаж буй бөгөөд нийтийн  эдэлбэр бус  боловсролын зориулалттай газар  болж буйг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Сүхбаатар хэллээ. Үүний дараа Тэргүүлэгчид дээрх тогтоолын төслийг дэмжин, батлав. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.