Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийслэлд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөжээ

Нийслэлийн удирдах ажилтны зөвөлгөөн боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа.

Тэрбээр хэлэхдээ, “Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөсөн. Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж үзэж байна. Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд  цас орж, халтиргаа үүсэх үед хүндрэл үүсгэхгүйн тулд анхаарч ажиллаж байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр өвөлжилтийн бэлтгэлд дүүргүүдийн нөхцөл байдлын талаар тэрбээр танилцуулсан юм. Баянзүрх дүүрэг сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамжид анхаарч байгаа бол Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байна. Баянгол дүүрэгт 32 цэгээр сайжруулсан түлш түгээж буй бөгөөд ойрын хугацаанд 10 цэг нэмэхээр ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн хувьд Ажлын хэсэг байгуулан,  өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангасан. Сүхбаатар дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, сайжруулсан түлшний 73 цэг ажиллаж байна. Налайх дүүргийн тухайд тулгамдсан асуудал цөөнгүй байгааг дүүргийн Засаг дарга онцлов. Энэ жилээс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил хойшлогдсонтой холбоотойгоор иргэд бухимдуу байгаа гэнэ. Харин Багахангай дүүргийн өвөлжилтийн бэлтгэлийн  94 хувь нь биелжээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.