Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Японы эдийн засгийг өсгөж, тогтвортой хөгжлийн замд оруулах нь

Японы Засгийн газар эдийн засгаа өсгөж, тогтвортой хөгжлийн замд оруулах шинэ хөтөлбөр баталсан бөгөөд үүнийгээ энэ сарын дунд үеэс хэрэгжүүлэх болсныг NHK телевиз мэдээлэв. Тодруулбал, коронавирус тархахаас сэргийлэх, хямралын менежментийг бат найдвартай хэрэгжүүлснээр энэ вирустэй зэрэгцэн орших нөхцөлд нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх, ирээдүйн нийгмийн ашиг сонирхлын үүднээс капитализмын шинэ хэлбэрийг бий болгох, түүнчлэн хүн амын аюулгүй байдлыг хангах гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр төлөвлөсөн арга хэмжээнүүдээ хэрэгжүүлэх аж. Коронавирус тархахаас сэргийлэхийн тулд Японы Засгийн газар энэ зуныхаас олон хүн халдвар авсан ч эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилт тавин ажиллаж, вакцины гурав дахь тунг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ. Капитализмын шинэ хэлбэрийг бий болгохтой холбогдуулан Засгийн газар цэвэр эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд хөрөнгө оруулах замаар цахилгаан тээврийн хэрэгслийг идэвхтэй нэвтрүүлэхийг уриалах гэнэ. Мөн аялал жуулчлалыг үндэсний томоохон салбар болгон сэргээхийн тулд төрөөс дэмжих аяныг дахин идэвхжүүлэхээр төлөвлөсөн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.