Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээг өсгөнө гэв

Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын дөрөвдүгээр хурлыг өнгөрсөн пүрэв гарагт цахимаар зохион байгуулжээ. Энэ үеэр цар тахлын дэгдэлт хоёр улсын боомтуудын үйл ажиллагаанд урьд өмнө учирч байгаагүй том сорилт болж буйг тэмдэглээд дараах асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Монгол Улсаас экспортолж буй уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг өсгөх, чингэлэг тээврийн терминалын үйл ажиллагааг ойрын хугацаанд эхлүүлэх талаар ярилцсан аж. Мөн Замын-Үүдийн боомтоор нэвтрэх тээврийн хэрэгсэл, галт тэрэгний солилцоог нэмэгдүүлэн, хоёр орны хилийн дагуух төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, цаашид хилийн боомтуудын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, гадаад худалдааны нэг цонхны цахим систем нэвтрүүлэх, туршлага солилцох боломжтойг онцолсон гэнэ. Улмаар хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын тавдугаар хурлыг 2022 онд Улаанбаатарт зохион байгуулахаар тохиролцсоныг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Бэлтгэсэн С.Дулам

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.