Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арваннэгдүгээр сарын 5, 26-нд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэвийн үргэлжлэнэ

Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргажээ.

Тушаалд зааснаар арван нэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж.

Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Ковидын рентгентэй амбулаторийг 10:00-15:00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалт хийжээ.

Харин “Ковид-19” халдварыг илрүүлэх явуулын болон суурин шинжилгээний цэгүүд дээрх өдрүүдэд хуваарийн дагуу 09:00-12:00 цагийн хооронд ажиллах юм. Түүнчлэн дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.