Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кёкүшюзан Д.Батбаярын гэм буруутай, эсэхийг арваннэгдүгээр сарын 18-нд шүүнэ

Кёкүшюзан Д.Батбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг товложээ. Нийслэлийн Прокурорын газраас Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгаланд нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3-2.2 буюу залилах, мөн хуулийн 18.6-1 буюу мөнгө угаах зүйл ангиар, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Эл эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Улмаар яллагдагч Д.Батбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны 10.00 цагт товлож, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эргэн сануулахад, Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32.7 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Тодорхой хэлбэл,  Зам-Үүдэд чөлөөт бүс байгуулах 50 мянган га талбайг БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп”-д 80 жилийн хугацаатай ашиглуулахаар гэрээ байгуулсан байдаг. Харамсалтай нь уг гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд Д.Батбаяр тухайн үеийн Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар зурсан гэдэг. Улмаар 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд “Евроази интернэшнл инвестмент групп”-ээс Д.Батбаяр нарт төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр болгож, их хэмжээний мөнгө өгсөн аж. Харин Д.Батбаяр нар бичгээр өгсөн амлалт, баталгаануудаа хэрэгжүүлээгүй билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Кёкүшюзан Д.Батбаярын гэм буруутай, эсэхийг арваннэгдүгээр сарын 18-нд шүүнэ