Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

“Өндөр Гэгээн Занабазар”-ын намтарт холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн. Мөн тус улсын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэртэй дээд, доод хоёр ботиор хэвлүүлж соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагйн албанаас шалгаж эхэллээ.

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйл Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх: 1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Соёлын биет өвийг завшсан байж болзошгүй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

  • Kkkkkkkk says:

    Шийтгэл нь дэндүү бага байна. 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай юм бол гэмт хэрэг гэж үзэх хэрэг алга.

  • ИРГЭН says:

    Хятадад ийм хэрэг гарсан бол чулууныг аль эрт дүүжилчихсэн байгаа… Энэ нөхөр архивын Манжийн үеийн түүхэн материалыг зарсан хэрэг бас байгаа шүү. Сайн шалга. дахиад хэн нэгэн ийм хэрэг хийхгүй болтол нь шийтгэ.!!!! Чулуун СОНИТОГОС 2-Н ГАР ХӨЛ БОЛОГСОДОО ЧИХСЭН СОЁЛЫН ЯАМНЫ САЙДЫН ЗӨВЛӨЛИЙГ ЯАРАЛТАЙ ТАРААЖ, ШИНЭ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХГҮЙ БОЛ ИЙМ ХЭРГҮҮД ОЛОН ГАРАХ НӨХЦЛИЙГ САЙН БҮРДҮҮЛЖ ӨГНӨ ДӨӨ. ШИНЭ САЙД АНХААРАЛДАА АВААРАЙ!!!!МАШ АЮУЛТАЙ ХҮМҮҮС ШҮҮ!!!!