Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Монгол бахархалын өдөр тохиож байна

Өнөөдөр гадаа -8 градус хүйтэн, цас орно. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дугаар сарын 04-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 308 дахь өдөр бөгөөд он дуусахад 57 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -8 хэмийн хүйтэн, цас орно. Харин шөнөдөө -22 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 1. Лхагва гараг.  Хонгорцог одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэмт үйлтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар, лусын үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. 
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал зохимжгүй гэжээ.
  5. Өнөөдөр Дашнямтай, сайн өдөр тохиож байна.
  6. “Уран уургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,850.00 төгрөг, зарах нь 2853.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 40.00, зарах ханш 40.80, юанийн авах ханш 445.00, зарах ханш 446.50, вонийн авах ханш 2.39, зарах ханш 2.40 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11:40 цагт төв талбайд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулж төрийн тэргүүнүүд хүндэтгэл үзүүлнэ.
  2. 12:00 цагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан эхэлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Панамын улсад Үндэсний далбааны өдөр тохиож байна.
  2. 1987 оны энэ өдөр Big Bang хамтлагын гишүүн T.O.P (Choi Seung-Hyun) мэндэлжээ.
  3. Мөн 1993 оны энэ өдөр Teen Top хамтлагын гишүүн C.A.P (Bang Min-Soo) мэндэлжээ.
  4. 2015 онд Өмнөд Судан улсын Juba олон улсын нисэх онгоцны буудалд нэгэн ачааны онгоц осолдож, 37 хүн амь насаа алджээ.
  5. 2015 онд Пакистанд нэгэн барилга нурж, 45 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй хүн бэртэж шархаджээ.
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.