Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ОСКАР” -ЫГ НАВИЧУУД “БӨӨНДӨХ” МАГАДЛАЛТАЙ

Дэлхийн шилдэг кино болон кино бүтээгчдийг шалгаруулдаг “Оскар”-ын шагнал гардуулах ёслол эхлэхэд хоёр хоног үлдлээ. 82 дахь удаагийн “Оскар”-ын ёслолын ажиллагааг алдарт Алек Болдуин, Стив Мартин нар хөтлөх юм. Алек анх удаа энэхүү хүндтэй үүргийг хүлээн авсан бол хамтрагчийнх нь хувьд хоёр дахь удаагаа энэ албанд томилогдсон байна.

Шалгаруулалтад ирсэн хэдэн зуун бүтээлээс тунаж “Оскар”-ын эзэн болох магадлал тун ойрхон байгаа зарим нэр дэвшигчийг танилцуулъя.

Тэдний нэрийг өнгөрсөн мягмар гаригт албан ёсоор зарласан юм.  

Оны шилдэг кино: -“Avatar”, “The Hurt Locker”, “Inglourious Basterds”, “Precious”Up in the Air”, “An Education”, “The Blind Side”, “District 9”, “A Serious Man”, “Up”

Шилдэг найруулагч: Жеймс Камерон, Кэтрин Бигелоу, Квентин Тарантино, Ли Даниелс, Жейсон Рейтман.

Шилдэг эрэгтэй гол дүр: Жереми Реннер, Жорж Клуни, Жефф Брижесс, Колин Фирт, Морган Фримен.

Шилдэг эмэгтэй гол дүр: Сандра Буллок, Хелен Миррен, Кэри Маллиган, Габури Сидибе, Мэрил Стрип.

Шилдэг эрэгтэй туслах дүр: Мэтт Дэймон, Вуди Харрельсон, Кристофер Пламмер, Стэнли Туччи, Кристоф Вальц.

Шилдэг эмэгтэй туслах дүр: Пенелопа Крус, Вера Фармига, Мэгги Джилленхол, Анна Кендрик, Мо’Ник.

Шилдэг хүүхэлдэйн кино: “UP”, “Coraline”, “Fantastic Mr. Fox”, “The Princess and the Frog”, “The Secret of Kells”.

Гадаадын шилдэг кино: “Ajami” (Израиль), “El secreto de sus ojos” (Аргентин), “La Teta Asustada” (Перу), “Un prophete” (Франц), “/Das Weisse Band” (Герман).

Шилдэг дизайнтай хувцас “Bright Star” Жанет Патерсон, “Coco Before Chanel”-Катерине Летерьер, “The Imaginarium of Doctor Parnassus” Моник Прудомме, “Nine” Коллен Атвоод, “The Young Victoria” Санди Повелл.

Шилдэг баримтат кино “Burma VJ”, “The Cove”, “Food, Inc.”, “The Most Dangerous Man in America: Daniel Ellsberg and the Pentagon Papers”, “Which Way Home”

Энэ удаагийн наадмын 10 номинацийг Пандора гаригийн навичууд авах магадлал өндөр байгаа тухай мэргэжилтнүүд мэдээлж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.