Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Афганистанд гадаад валют хэрэглэхийг хориглов

Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн эдийн засгийн хүнд байдлын улмаас Афганистанд гадаад валют хэрэглэхгүй байхыг иргэддээ уриалсныг түр Засгийн газарт нь Мэдээлэл, соёлын асуудал хариуцсан сайдын орлогчоор томилогдсон Забихулла Мужахид мэдэгдсэн байна. Үүнийг зөрчсөн этгээдүүдийг шүүхээр шийтгэх гэнэ. “Гадаадын валют ашиглах нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, үүнээс үүссэн алдагдал иргэдэд хүнд тусаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Афганистаны Төвбанкнаас худалдааны бүх гүйлгээг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай шийдвэрийг өнгөрсөн сарын 6-нд гаргажээ. Энэ нь зөвхөн дотоодод хамаарах бөгөөд олон улсын худалдаанд нөлөөлөхгүй гэж тус банкнаас мэдэгдсэн байна.

Талибууд энэ мэтчилэн арга хэмжээ авч байгаа ч Афганистаны эдийн засгийн байдал хүнд хэвээр буй. Энэ нь Афганистаны 9.4 тэрбум долларын хөрөнгийг АНУ битүүмжилсэнтэй холбоотой талибууд үүний ердөө 0.1 хувийг нь захиран зарцуулах боломжтой аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.