Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Метаны хийг 30 хувиар бууруулахаар амлалаа

Олон жилийн хугацаанд анх удаа дэлхийн удирдагчид метаны хийг (намгийн хий, устөрөгчтэй нүүрстөрөгчийн нэгдэл) бууруулах шийдэлд хүрэв. АНУ, Европын Холбооны эл санаачилгад 105 улс нэгдлээ. Тэд энэ 10 жилийн эцэс гэхэд метаны хийг 30 хувиар бууруулах үүрэг хүлээжээ. Тухайлбал, Канад улс нефть, хийн салбар дахь метаны хийг 2030 он гэхэд 2012 оны үзүүлэлттэй харьцуулахад 75 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Эл санаачилгыг хэрэгжүүлэхэд 300 сая гаруй долларын санхүүгийн дэмжлэг авах болсноо АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Жон Керри мэдэгджээ.

Энэ нь Шотландын Глазго хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенцод нэгдсэн орнуудын 26 дугаар бага хурал (COP26)-ын үеэр төр, засгийн 120 орчим тэргүүн нарын гаргасан хэд хэдэн санаачилгын нэг байв. Үүний сацуу 40 гаруй улс тэргүүлэх ногоон технологийг яаралтай боловсруулах, хүрээг тэлэх, хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Үүнийг Британийн Засгийн газар Глзагогийн дэвшил хэмээгээд, олон улсын удирдагчид уур амьсгалын идэвхтнүүдийн буруутгадаг шиг хий хоосон амлалт авч, мэдэгдэл хийлгүй, ажил хэрэгт нэн даруй шилжиж буйг онцлон тэмдэглэв.

Улс төрийн мэдэгдлүүд дууссаны дараа одоо гол анхаарал хэлэлцээрийн танхимд шилжлээ. Ирэх арав хоногт конвенцод оролцогч талууд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх дүрмээ тохиролцохыг дахин оролдоно. Энэ нь дээр дурдсан уур амьсгалын гэрээний зургадугаар зүйлд (хүлэмжийн хийн ялгарлыг зохицуулах тодорхой механизмыг нэвтрүүлэхээр тусгасан) заасанчлан 2019 онд Испанийн Мадрид хотод болсон бага хуралд (COP25) саад тотгор учруулсан юм. Оролцогчид үр дүнгийн баримт бичгээ зөвшилцөж чадаагүй тул уг хурал бүтэлгүйтсэн билээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.