Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Алтантуяа, Т.Номиндалай нар олон улсын цахим бэлтгэлд хамрагджээ

Азийн шатрын холбооноос Азийн шатрын академи болон Олон улсын шатрын холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 6-нд зохион байгуулж буй олон улсын цахим бэлтгэлд тивийн 20 хүртэлх насны шилдэг эмэгтэй шатарчдыг оролцуулж байгаа. Монголын шатрын холбооны удирдлага Азийн шатрын холбоонд хүсэлт тавьснаар манай тамирчдаас насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн шигшээ тэмцээний аварга Б.Алтантуяа болон өсвөрийн шатарчдын улсын аварга Т.Номиндалай нар үүнд хамрагджээ. Дэлхийн шилдэг их мастер, мэргэжлийн дасгалжуулагчид тус цахим бэлтгэлийг удирдан явуулж буй аж. Өсвөрийн шатарчдыг дэмжих зорилгоор уг төслийг эмэгтэйчүүдийн дэлхийн аварга, их мастер Сюзан Полгар анх санаачилснаар 2013 онд Вьетнамд эхний төслийг хэрэгжүүлсэн байна. Тэр үед олон улсын чансаагаар тэргүүлдэг шилдэг 10 шатарчныг оролцуулахад Монголоос их мастер А.Энхтуул, Швейцарт суралцдаг их мастер Д.Номин-Эрдэнэ нар хамрагдсан юм. Ташрамд дуулгахад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шатрын IV удаагийн ДАШТ-ийг www.tornelo.com сайтад энэ сарын 4-14-нд цахимаар зохион байгуулна.

Бэлтгэсэн Г.Цэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.