Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүгийн хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн, эсэх маргааныг шийдэж чадсангүй

Иргэн гомдол гаргасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4-1.3 дахь заалт болон 34.17-4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэж буй.

Тэгвэл уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын өнөөдрийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн хугацаагаар хойшлуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйл.

Хэргийг түдгэлзүүлэх1.3.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;

/Энэ заалтын “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнг Монгол Улсын Их Хурлын  2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./

34.17 дугаар зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх.

4.Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.

/Энэ хэсгийн “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнг Монгол Улсын Их Хурлын  2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн./

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйл.

Цэц шийдвэр гаргахаар зөвлөлдөх

6. Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн, маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай болсон бол Цэц уг маргааныг  30 хоногийн дотор дахин хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хойшлуулж, энэ тухай магадлал гаргана.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.