Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албыг “Сэлбэ” дэд төв рүү шилжүүлэв

Нийслэлийн төр захиргааны IV дүгээр байранд байсан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албыг “Сэлбэ” дэд төв рүү шилжүүлээд байна. Өнөөдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын үйл ажиллагаа боллоо.

Чингэлтэй дүүрэг нь 89,9 га газар нутагтай, төвийн 6 хороо, гэр хорооллын 13 хороотой, жилд 15000 орчим иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн ажилладаг байна.

Тус дүүргийн газар зохион байгуулалтын албыг шилжүүлснээр төвөөс алслагдмал суурьшин амьдарч буй иргэд төрийн үйлчилгээг заавал төв рүү очилгүй, дэргэдээсээ авахын зэрэгцээ түгжрэлийг сааруулах боломж бүрдэж байгаа юм.

Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албан хаагчдын ажиллах нөхцөл, иргэдийн үйлчилгээ хүртэх чанарыг сайжруулах талаар онцгой анхаарч Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албадын ажлын байрыг нэг стандартад оруулж, шинэчлэн тохижуулаад байгаа гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.