Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төвбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрсөн сард 3.2, энэ оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тонн үнэт металл худалдан авснаа мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс нэг тонн гаруйгаар багассан үзүүлэлт аж. Аравдугаар сард худалдан авсан үнэт металлын 168.2 кг-ыг Дархан-Уул, 249.8-ыг нь Баянхонгор аймаг дахь салбараас нийлүүлжээ. Үүнээс гадна энэ оны эхний есөн сард Монголбанк болон арилжааны банкуудын эх үүсвэрээс нийт 787.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 10 500 өрхөд олгосон гэнэ. Энэ нь сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийг уг зээлийг санхүүжүүлэхэд зарцуулсан дүн. Тэгвэл өнгөрсөн болон энэ сард Төвбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээс нийт 133.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл өгөхөөр төлөвлөн, хэрэгжүүлж буй юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.