Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховд, Баян-Өлгийнхнийг хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөгөөнд хамруулав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Хөдөлмөр аюулгүй байдал, Эрүүл ахуй, Эрүүл Ахуйн Зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулахын зэрэгцээ ХНХЯ-ны харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийнхэн Ховд, Баян-Өлгий аймагт сургалт зохион байгуулахаас гадна орон нутгийн салбар зөвлөлийн гишүүдтэй санал солилцож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон аж. Мөн дэд сайд С.Зулпхар Ховд, Баян-Өлгий аймаг дахь ХНХЯ-нын харья байгууллагуудын удирдлагад салбарын бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл солилцон, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл өгчээ.

Ташрамд дурдахад, Баян-Өлгийн олонх иргэн хөдөлмөр хамгааллын дэглэмээ мөрддөггүй, хамгийн хайнга ханддаг гэгддэг. Тэд үнсээр блок барьж, барилга байшин, хашаа барьснаас үүдэн хэд хэдэн удаагийн үеэрт урсаж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байсан билээ.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.