Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгмийн бодлогын байнгын хороо Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлын дарааллаа хэлэлцлээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, тогтоолын төслийг хэлэлцэх цаглавартай танилцана уу.

Энэ 11 дүгээр сард тус Байнгын хороо 

  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлэг /Засгийн газраас 2021.04.07-ний өдөр өргөн мэдүүлсэн/,
  • Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх /Засгийн газраас 2021.10.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/,
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл  хэлэлцэх эсэх,
  • Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэлэлцэх эсэх,
  • “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.