Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 17 зүйл: Япон улсад Соёлын өдөр тохиож байна

Өнөөдөр гадаа 6 градус үүлэрхэг байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

11 дугаар сарын 03-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 307 дахь өдөр бөгөөд он дуусахад 58 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 6 хэмийн дулаан бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 28. Лхагва гараг. Тэргүүн дагуул одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 40 минутад мандан, 17 цаг 31 минутад жаргана.Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүнтэй уулзах сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү, хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
  4. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
  5. “Уран ургач” валют арилжааны төвд ам.долларын авах ханш 2,845.00 төгрөг, зарах нь 2851.00 төгрөг байна. Харин рублийн авах ханш 38.50, зарах ханш 39.50, юанийн авах ханш 440.20, зарах ханш 443.10, вонийн авах ханш 2.42, зарах ханш 2.49 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

Төрийн ордонд:

  1. 10.00 цагт Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

2. 10.00 цагт “Үндсэн хууль” танхимд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан  ажлын хэсгийн хуралдаан болно.

3. 12.00 цагт “Их Засаг” танхимд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно

4. 12.00 цагт “Үндсэн хууль” танхимд Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон хэлэлцүүлгийн шатанд байгаа Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

5. 14.00 цагт “Их засаг” танхимд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан болно.

6. 14.00 цагт “Үндсэн хууль” танхимд Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр Малдивт Ялалтын баярын өдөр тохиож байна.
  2. Мөн өнөөдөр Япон улсад Соёлын өдөр тохиож байгаа юм байна.
  3. 1995 оны энэ өдөр Америкийн алдарт загвар өмсөгч Kendall Jenner мэндэлжээ.
  4. Оросын театр, кино урлагийн алдарт жүжигчин Александр Викторович Дедюшко таалал төгсчээ.
  5. 2014 онд дэлхийн 6 дахь хамгийн өнөдөр барилга, дэлхийн баруун бөмбөрцгийн хамгийн өндөр барилга болох Нью-Йорк хотын худалдааны төв цамхаг “One World Trade Center”албан ёсоор нээлтээ хийжээ.
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.