Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анхааруулга: Маргааш ихэнх нутгаар цас орох тул автозамд хальтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Маргааш ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд 18-20 м/с, хүртэл ширүүснэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Өөрөөр хэлбэл ихэнх нутгаар эрс хүйтэрч, авто замд хальтиргаа гулгаа үүсэх, даваа цасанд хаагдаж, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй юм. Тиймээс ОБЕГ-аас:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах.
  • Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарууллаа.
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.