Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн улс орнууд 2040 он гэхэд нүүрсний хэрэглээнд “цэг тавихаар” зорьж байна

2015 онд 180 гаруй улс орон дэлхийн уур амьсгалийн өөрчлөлтийн нөлөөлөл, эрсдлийг бууруулахаа амлаж, Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ийн 26 дугаар бага хурал Их Британы Глазгоу хотод эхэллээ. Энэ удаа “Уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг байнгын сүйрэл болохоос өмнө дэлхийн агаарын температурын өсөлтийг 1.50С-т хязгаарлах шаардлагатай” байгааг онцоллоо. Тодруулбал,

Агаарын температурын өсөлтийг хязгаарлахад цахилгаан эрчим хүчний салбарт нүүрс ашиглалтыг зогсоох нь хамгийн чухал.

Үүний тулд дэлхий даяар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах нүүрсний хэрэглээг 2030 он гэхэд 2010 оны түвшнээс 80 хувиар бууруулсан байх ёстой.

Энэхүү зорилтыг хөгжингүй эдийн засагтай улс орнууд 2030 он, бусад улс 2040 он гэхэд нүүрс ашиглахаа зогсоох үүрэг хүлээснээр хэрэгжүүлэх боломжтой гэсэн үг. НҮБ-ийн 26 дугаар бага хурал нь нүүрсэнд цэг тавих, цэвэр эрчим хүч рүү шилжих асуудалд гол анхаарлаа хандуулах хурал болж буйгаараа онцлог юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.