Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таван найрагчийн ертөнцөөр аялаарай

“Poetry night-Vol.1” дуу, шүлэг, бүжиг, хөгжим, хосолсон үдэшлэгийг энэ сарын 7-нд зохион байгуулна. Эхний удаагийнхад МЗЭ-ийн гишүүн, “Алтан өд” шагналт, яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжав, “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт, “Болор цом” наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч С.Начин нар уран бүтээлээ хүргэх нь. Мөн “Цагаан уул” наадмын тэргүүн байрын шагналт яруу найрагч Ч.Ууганбаяр, Н.Минжинсайхан, МЗЭ-ийн болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш нар оролцоно. Тэд шүлэг, яруу найргаа хөгжим, бүжиг, дуутай хослуулан хүргэх аж. Эл үдэшлэгт уран бүтээлч Т.Бат-Оргил, “Увертура” хамтлаг, “Oneway” хамтлагийн дуучин Ц.Отгонбат, уртын дуучин Б.Билгүүн, ДБЭТ-ын бүжигчид оролцох юм. “Poetry night-Vol.1” үдэшлэг “Корпорэйт” зочид буудалд болох бөгөөд цаашид улирал бүр цувралаар зохион байгуулах гэнэ.

Бэлтгэсэн А.Хангай

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.