Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзахаар догдолж эхэллээ

Удаан хугацаанд тоглолтгүй байсан мэргэжлийн урлагийн байгууллагууд уран бүтээлийн улирлаа нээх гээд хөл хөдөлгөөнтэй байна. Улсын филармони уран бүтээлийн 50 дахь жилээ сонгодог хөгжмийн “Тэнгэр тал” концертоор нээх гэж байна. Тоглолтыг энэ сарын 5, 6-нд өөрийн байрны концертын танхимд зохион байгуулах юм. Монголын хөгжмийн алдарт зохиолч Б.Дамдинсүрэн, С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Э.Чойдог, Ж.Чулуун, З.Хангал, Ц.Нацагдорж, Б.Түмэнжаргал нарын цуутай симфони болон гоцлол бүтээлүүдийг тоглоно, дуулна. Мөн энэ цаг үед идэвхтэй туурвиж буй хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын симфони найрал хөгжимд зориулсан “Эрхт Монгол”, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” гэсэн удиртгал бүтээлийг анх удаа тайзнаа эгшиглүүлэх нь. Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш, маэстро Б.Батбаатар, Б.Анар нар тоглолтуудыг удирдан хүргэх аж.

ДБЭТ уран бүтээлийн шинэ улирлаа энэ сарын 13, 14-нд тоглох Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, мөн тухайн сарын 20, 21-нд үзэгчдэдээ хүргэх Л.Минкусын “Дон Кихот” балетаар нээх юм байна. Сэргээн тавьсан “Шивээ Хиагт” дууриа энэ сарын сүүлчээр тоглох ажээ.

Бэлтгэсэн Р.Жаргал

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.