Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Тэрбум мод” аяны хүрээнд 7 сая төгрөгийн шагналын сантай гар зургийн уралдаан зарлажээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд хүүхдийн гар зургийн уралдааныг зарлажээ.

Уран зургийн төрөл бүрийн арга, хэлбэрээр, насны хоёр ангилалтайгаар 16 хүртэлх насны хүүхдүүд дунд өөрсдийн чөлөөт уран сэтгэмжийг ашиглан мод тарих, ургуулах, хайрлан хамгаалахын ач холбогдлыг дүрслэн зурж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ирээдүй хойч үеийн төлөөлөлд таниулах, уралдаанд шалгарсан бүтээлүүдийг ашгийн бус зорилгоор олон нийтэд таниулах зорилготой гэж албаныхан мэдээллээ.

Шагналын сан: /8 хүртэлх настай хүүхдүүд/:

  • I байр 1.5 сая төгрөг.
  • II байр 1 сая төгрөг
  • III байр 0.5 сая төгрөг
  • Тусгай байр хоёр, тус бүр 250,000 төгрөг.

/9-16 хүртэлх настай хүүхдүүд/:

  • I байр 1.5 сая төгрөг.
  • II байр 1 сая төгрөг
  • III байр 0.5 сая төгрөг
  • Тусгай байр хоёр, тус бүр 250,000 төгрөг

Бүтээлийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 11-р сарын 15 хүртэлх хугацаанд хүлээж авах гэнэ.

Бүтээлд тавигдах шаардлага:

  • Зургийн хэмжээ 40*60 см,
  • Бүтээлийн хамт зураачийн овог, нэр, нас, хүйс, хаяг, сургууль, цэцэрлэгийн нэр, эцэг, эхийн холбоо барих утас, имейлийг тодорхой бичсэн байх,
  • Заасан хугацаанд бүтээлээ ирүүлсэн байх,
  • Нэг оролцогч нэг бүтээлээр оролцох,
  • Шалгарсан бүтээлийг байгууллагын албан ёсны сайт, пэйжид байршуулан олон нийтэд сурталчилна. Бүтээлүүдийг нийтийн хүртээл болгох үүднээс зурган дээр бүтээгчийн овог, нэрийг хамт сурталчилна.
  • 2021 оны 1 сарын 1-ээс хойш бүтээгдсэн, шаардлагад нийцсэн, урд өмнө олон нийтэд толилуулаагүй, цахим орчинд болон телевизийн сувгаар түгээгээгүй бүтээлээ ирүүлж болно.
  • Бусад төрлийн гар зургийн уралдаан тэмцээнд оруулсан зураг, бүтээл ирүүлэхийг хориглоно.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.