Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Стандартын шаардлага хангахгүй сургуулийн барилгыг хүлээж авахгүй

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын явцтай танилцав.

“Их наяд хөгжил” компани 5 дугаар сургуулийн барилгын ажлыг найман жилийн өмнө эхлүүлсэн хэдий ч ашиглалтад оруулаагүй байна. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн 95 хувийг гүйцэтгэгч компанид өгөөд байгаа аж. БШУ-ы дэд сайд стандартын шаардлага хангахгүй барилгыг хүлээж авахгүй гэдгийг хэлсэн бол УИХ-ын дарга ирэх 12 дугаар сарын 1 гэхэд барилгын ажлыг хүлээлгэж өгөх үүрэг өглөө. 

“Номгон” сургуулийн хувьд сургуулийн барилгаа өргөжүүлж, хүчин чадлаа нэмэгдүүлээд байна. 960 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан тус сургуульд өнөөдрийн байдлаар 2554 хүүхэд суралцаж байна. Мөн хичээлийн хоёр байртай ч нэг нь сургалтын зориулалтын байр биш учир өргөтгөлийн барилгыг бариулжээ.  

Баянхонгор аймгийн хувьд гурван ээлжээр хичээллэж буй сургууль байхгүй. Нийт хүүхдийн 70 орчим хувь нь нэгдүгээр ээлжинд, үлдсэн нь хоёрдугаар ээлжинд хичээллэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.