Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Оюун-Эрдэнэ: Манай улсад тулгамдаж буй бүх асуудал Ковид-19 намдсаны дараа алга болно

Урлаг, соёлын үйл ажиллагааг нээж буйтай холбогдуулан УОК, НОК-оос мэдээлэл хийх үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. Тодруулбал,

“БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн нь манай улсын импорт, экспортод нөлөөлсөн. Тус улсад сүүлийн тохиолдол 0 бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хил, боомтоо нээх журам бий. Эрээн хотынхон өөрсдөө хүнсний хомстолд орсон. Мөн БНХАУ-д үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнүүд дэлхий даяар тасалдаж буй. Тиймээс энэ нь зөвхөн Монгол Улсын асуудал биш.

Манай улсад инфляц үүсгэж буй түүхий эдийг дурдвал:

1.      Мах. Бид худалдаалах 38-40 цэг нэмэхээр төлөвлөсөн.

2.      Эрчим хүчний үнэ. Энэ асуудлыг УИХ-аар ярилцаж байгаа.

3.      Бензиний үнэ дэлхий даяар өсөж буй. Төрөөс бензиний үнийг барих тусам хомстол үүсэх эрсдэл өндөр. Манай улс Евро-2 бензинийг үнэ хямд учир сонгож, хэрэглэдэг. Тиймээс л ОХУ-аас шатахууны хараат байдалд байгаа юм.

Дээрх бүх асуудал Ковид-19 намдсаны дараа алга болно. Энэ бол гашуун үнэн” хэмээв.

1
Савж уналааСавж уналаа
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Л.Оюун-Эрдэнэ: Манай улсад тулгамдаж буй бүх асуудал Ковид-19 намдсаны дараа алга болно