Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАНИЛЦ: ЭНЭ САРД БОЛОХ ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ

Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжиг УДЭТ-ийн тайзнаа амилна

Чингис хааны мэндэлсний 859 жилийн ойн өдөр Б.Цогнэмэхийн “Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын жүжиг их тайзнаа амилж, өргөн олон үзэгчидтэйгээ уулзана.

Жүжгийн гол дүрд жүжигчин Г. Амгаланбаатар /СТА/, Гүр хан Жамухын дүрд  жүжигчин М.Түвшинхүү/СТА/, Бөртэ хатны дүрд, жүжигчин Г. Номин-Эрдэнэ нар тоглоно.

Улсын Филармонийн 50 дахь жилийн нээлт болно

“Тэнгэр тал” сонгодог хөгжмийн концерт энэ сарын 5, 6-нд Улсын Филармонийн концертын танхимд 19.00 цагт  нээнэ.

Энэ үеэр, Монголын сайхан орон, Цэнгэлийн вальс, Өргөөний баяр наадам зэрэг Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээл эгшиглэнэ. Үүнээс гадна анх удаа хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал бүтээлүүд анх удаа тайзнаа эгшиглэх гэж байна. Энэхүү удиртгал бүтээлийг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын симфони найрал хөгжимд зориулж буй юм.

Тоглолтын симфони найрал хөгжмийн ерөнхий удирдаачаар Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар/СТА/,  Б.Анар нар ажиллана. Гоцлол дуучин Э.Анхбаяр /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Д.Дүйнхэржав /СТА/, гоцлол хөгжимчин Х.Тунгалагтамир /СТА/, О.Урангоо, М.Номужин, Г.Гантулга, Т.Энх-Отгон, Д.Азбилэг, Ө.Болормаа нар оролцно.

“Орфей” театрт “Гэм зэм” постдрамын жүжиг тоглоно

Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулжээ. Энэхүү театрт 11 дүгээр сарын 25-нд Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт постдрамын жүжиг тайзнаа тоглох гэж байна.

“Гэм зэм” романыг утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлж, М.Батболд найруулан тайзнаа амилуулах юм. Мөн тус жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Ганцэцэг, П.Эрдэнэзаан болон жүжигчин Д.Лхагва, Х.Баярмаа, Д.Түвшинбаяр нар тоглох юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.