Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улаанбаатар-Сөүлийн нислэгийн зорчигчдоос “Ковид-19 олноор илэрч байгаа тул тээвэрлэхгүй гэжээ

МИАТ компанийнхан ирэх сарын 2-ны Улаанбаатар-Сөүлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй хэмээн анхааруулав. Тодруулбал, Улаанбаатар-Сөүлийн нислэгийн зорчигчдоос “Ковид-19 халдварын тохиолдол олон батлагдаж байгаа тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу ирэх сарын 2-ны нислэгээр зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Иймд дээрх нислэгээр БНСУ руу зорчих тасалбар авсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг МИАТ компани анхааруулжээ. Харин Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид болон Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчидод өөрчлөлт ороогүй аж.

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.