Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Багануурын дулааны цахилгаан станц”-ын талаар санал солилцов

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ирэх 2024 оныг хүртэлх хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрийн төлөвлөгөөг танилцууллаа. Мөн одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжих төслүүдийн талаар санал солилцсон байна.

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн Төвийн бүс, зүүн өмнөд бүс, говийн бүсийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж эхлэхээр 1989 оноос судалгааны ажлууд хийж байна. Энэ хүрээнд 400МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар шийдвэрлэж, холбогдох гэрээ хэлэлцээр хийсэн. Концессын гэрээнд өөрчлөлт оруулж, дагалдах гэрээ хэлэлцээг байгуулан, 2022 онд ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа.

Харин Элчин сайд Цай Вэньруй хоёр орны хамтын ажиллагаанд эрчим хүчний салбар тэргүүлэх зэргийн байр суурь эзэлдгийг тодотгон Эрдэнэбүрэнгийн УЦС үүний тод жишээ гэдгийг онцлов. Гүйцэтгэгч компанитай тогтмол харилцаатай ажиллаж, гэрээгээр хүлээсэн үүргээ мөрдөж ажиллахад анхаарах болно гэлээ. Мөн “Багануурын дулааны цахилгаан станц”-ын төслийн үйл ажиллагааг дэмжиж, харилцаа холбоо тогтоож ажиллахаа илэрхийлсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.