Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2-3 настай хүүхдүүдийг танхимын сургалтад хамруулахаар судалж байна

УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 насны хүүхдийн өвчлөл 9-11 хувийг эзэлж буй. Эдгээр халдварын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгсэн талаар албаныхан мэдээллээ.

Ташрамд дурдахад, багш, ажилтны “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 95 хувьтай байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.