Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санал хураах үеэр “хошуу холбосон” гишүүдийг зэмлэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралданаар өнөөдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Төслийг батлах эцсийн мөчид УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр гишүүнийг зэмлэлээ. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлтт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураая. Сайнхүүгийн Ганбаатар, Амгалангийн Адъяасүрэн хоёр гишүүн кнопоо дараарай. Санал хураалт явуулж байхад “хошуу холбоод” суучих юм” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд ажилдаа хариуцлагатай ханд гэсэн зэмлэл хүртээв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.