Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх нь

Нийслэлийн Аялал жуулчлалын газар хот орчмын түүхэн дурсгалуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж буй. Энэ дагуу нийслэл орчмын дурсгалт газруудын тооллого, судалгааг хийсэн юм. Үүнд үндэслэн хоёр төсөл хэрэгжүүлэх болсныг тус газраас мэдээллээ. Тодруулбал, Бэлхийн аман дахь Хүннүгийн язгууртны булш, Туулын хар түнийн ордны туурийн судалгааг эрчимжүүлж, аялал жуулчлалын чиглэл болгох зорилгоор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Унгар судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах болов.
Унгарын Будапешт хотод энэ өдрүүдэд болж буй түүхийн ач холбогдолтой үнэт дурсгалын хадгалалт, хам

аалалт сэдэвт “HUN-2021” олон улсын хуралд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Б.Ариунгэрэл оролцож, дээрх судалгааны төслийг танилцуулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.