Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Арваннэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаан, цас багатай”

Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн цаг уурч Б.Жаргалан арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Тэрбээр “Олон жилийн дунджаас үзэхэд, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт арваннэгдүгээр сард агаарын температур 16-20, говийн бүсэд 2-8, бусад газарт 8-16 градус хүйтэн байдаг. Хур тунадасны хувьд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутагт 6-8, Их нууруудын хотгор болон говийн аймгуудад 0.2-2, бусад бүсэд 2-6 мм ордог. Харин энэ арваннэгдүгээр сард ихэнх нутагт агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Дорнод, Сүхбаатар аймгийн зүүн хэсэгт олон жилийн дунджийн орчим байна. Баян-Өлгийн нийт, Увсын зүүн, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр цас ахиу орох бол бусад буюу ихэнх нутагт хур тунадас бага байх төлөвтэй” гэв.

Бэлтгэсэн Ж.Сувд

3
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on ““Арваннэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаан, цас багатай”