Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Таван алтан цагариг” шоуг албан ёсны эрхтэйгээр хүргэх нь

Гэр бүлээрээ оролцож, найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломж олгодог, Английн iTV телевизийн бүтээл “Таван алтан цагариг” асуулт, хариултын цэнгээнт нэвтрүүлгийг “Централ” телевиз албан ёсны эрхтэйгээр бүтээж, бэлэн болгожээ. Монголд анх удаа LED шал ашигласан энэхүү шоунд хоёр хүний бүрэлдэхүүнтэй багууд хоорондоо өрсөлдөнө. Ингэхдээ долоон метрийн голчтой шалан дээр гарч ирэх асуултын зөв хариултыг олж, алтан цагаригаа байрлуулах юм. Шагналын сан нэмэгдэх тусам, цагаригийн хэмжээ багасах нь оролцогч багуудыг улам тэвдүүлэх бөгөөд хамгийн гол онцлог нь, хариултыг үгээр бус, үйлдлээр, өгсөн хугацаанд амжуулж гүйцэтгэх ёстой. Тиймээс оролцогчдоос авхаалж самбаа, авьяас чадвар, ой тогтоолт, бусдыг сонсож, хариу үйлдэл үзүүлэх хурд шаардах аж. Нэвтрүүлгийн эхний дугаарыг энэ сарын 30 буюу маргааш үдэш хүлээн авч үзээрэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.