Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цогт хунтайжийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

Өнөө жил Монголын төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн Халхын Цогт хунтайжийн мэндэлсний 440, Цогтын чулууны бичгийн 420, Цогтын цагаан хэрмийн 400 жилийн ой тохиож буй. Эдгээр ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг БШУЯ, Соёлын яамны дэмжлэгтэйгээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Улаанбаатарын их сургууль хамтран өчигдөр зохион байгууллаа. Хуралд Ардын уран зохиолч Т.Галсан, урлаг судлаач С.Батчулуун, “Цогт тайжийн өргөө орд” сангийн тэргүүн Д.Цэрэннадмид тэргүүтэй зочид оролцжээ. Энэ үеэр “Цогт тайжийн түүх, уран сайхны дүрийн үгүйсгэлийн үгүйсгэл”, “Халхын Цогт тайжийн намтрын зарим асуудал”, “Цогт хунтайж: Уран зохиолын дүр үү, түүхэн зүтгэлтэн үү” зэрэг 10 гаруй илтгэлийг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор С.Байгалсайхан, доктор Ц.Цэрэндорж, Ч.Болд нарын мэргэжилтэн илтгэж, хэлэлцүүлэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.