Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Язгуур урлагийн хүүхдийн олон улсын тоглолт болно

Монгол, Орос, Хятад гурван улсын 450 хүүхэд оролцсон “Агуу их цайны зам” олон улсын хүүхдийн VIII их наадмын хаалтын тоглолт өнөөдөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болно. Тус наадам нь энэ жил тохиож буй Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100, “Русский дом”-ын 45 жилийн ойн хүрээний арга хэмжээ юм. “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Олон улсын аялал жуулчлалын холбооноос Соёлын гавьяат зүтгэлтэн, продюсер Х.Дамдинсүрэн, “Sound of Mongolia”, Орос, Монголын хамтарсан “Мост” продюсерын төвтэй хамтран үүнийг зохион байгуулж буй. Тус тоглолтыг https://youtu.be/IE-YQDZvr-g холбоосоор цахимаар үзэх боломжтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.