Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Архангайд автомашинууд мөргөлдөж, нэг хүн нас барлаа

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Янгиртай хясаа” гэдэг газарт өчигдөр 23.54 цагт хоёр автомашин мөргөлдөж, хүний амь эрсэдлээ. Тус аймгийн Цэнхэр сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд иргэн Х “Портер” загварын автомашин жолоодон, гурван зорчигчийн хамт явсан бөгөөд Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд “Норд бенз ND 4254” загварын ачааны автомашины жолоодож явсан Б-тэй мөргөлджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 15 км замыг туулан 00.08 цагт очиход “Портер” загварын автомашины жолооч төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байжээ. Тэд цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.