Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баян-өлгий, Увс аймгийн аргалын тоо толгой 4000 давжээ

Хилийн орчимд 4000 гаруй аргаль байгаа Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээллээ. Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 22-27-ны өдөр Баян-Өлгий, Увс аймгийн хил орчмын нутаг дэвсгэрт аргалийн тооллого хийхэд 4095 бодгаль бүртгэгджээ.

Нүүдэллэн амьдардаг аргалийн тоо толгойг гаргахдаа давхардал үүсгэхгүй үүднээс Монгол болон Оросын талууд харилцан тохиролцсон хуваарь, маршрутын дагуу хийж буй гэнэ. Тооллогыг явуулахдаа хил орчмын аргалийн тархац нутгийн 90-ээс дээш хувийг бүрэн хамруулж, тааралдсан аргалийг нас, хүйсээр нь ангилан нэг бүрчлэн тоолж, бүртгэлийн тусгай хуудсанд газрынх нь солбицлын хамт тэмдэглэдэг билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.