Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэгчин хулганууд сансарт орон зайн баримжаагаа алддаг

Сансрын орон зайд, цацраг туяанд өртсөнөөс хойш хүн, амьтан баримжаалах мэдрэмжээ тодорхой хэмжээнд алддаг бөгөөд ийм байдлаас хэдий хугацааны дараа гардгийг Нэгдсэн улсын эрдэмтэд судалсан талаар “Science аdvances” сэтгүүлд нийтлэв. Олон улсын сансрын станцын лабораторийн хулгануудыг дэлхийд авчирч судлахад эрэгчингүүд орон зайн баримжаагаа илүү алддаг болох нь батлагдсан аж. Харин эмэгчний хувьд ийм бэрхшээл байгаагүй гэнэ. GCR буюу сансрын туяа нь од хоорондын орчноос гаргийн орон зайд орж ирдэг ба протон, гелийн цөм, бусад тогтвортой элементийн өндөр энергитэй цөмүүдээс бүрддэг. Энэ бол дэлхийн соронзон долгионы гадна сансрын нисэгчдийг угтдаг физикийн том стрессүүдийн нэг юм. Сансрын туяаны зайлшгүй нөлөөллийг харгалзан эрдэмтэд нисэгчдийн эрүүл мэнд, танин мэдэхүйн чадварт хэрхэн нөлөөлөхийг тодорхойлохыг оролдож байна. Мэрэгчдэд хийсэн судалгаагаар эл нөлөөний улмаас санах ой, сурах чадвар муудаж, сэтгэлийн түгшүүр нэмэгддэг болохыг тогтоосон. Энэ удаагийн судалгаагаар АНУ-ын эрдэмтэд эдгээр өөрчлөлтийн биомаркерыг олж чадах уу, нөхөх боломжтой юу гэсэн хоёр асуултад хариулахыг оролджээ. Туршилтаар хулганууд хүнтэй адил сансрын цацраг туяанд өртсөн, үүний улмаас эрэгчингүүд орон зайн баримжаагаа алдсаныг мэдэж, ийм байдлаасаа хэдэн сарын дараа гарсныг тайландаа дурджээ.

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.